Gecko Run Twister — Мушгиалтын өргөтгөл

61,900₮
Богино тайлбар
Gecko Run Twister нь бөмбөгний хөдөлгөөнд мушгиралт, эргэлтийн эффект нэмдэг өргөтгөл юм. Starter Set дээр нэмснээр хүүхэд бөмбөгний чиглэл хэрхэн өөрчлөгдөж, эргэлтийн хөдөлгөөн замын урсгалд хэрхэн нөлөөлдгийг ажиглана.
Бүтээгдэхүүний код:620967

Энэ багц нь замын дизайн хийхэд илүү олон хувилбар нэмж өгдөг. Хүүхэд Twister-ийг хаана байрлуулах, бөмбөг ямар хурдтай оруулах, дараагийн хэсэг рүү хэрхэн чиглүүлэхийг өөрөө туршина.

Юу хөгжүүлэх вэ?

  • Эргэлт ба чиглэл өөрчлөлтийн ойлголт
  • Замын бүтэц төлөвлөх чадвар
  • Хурд, өнцөг, байрлалын хамаарал
  • Алдаа олж засах дадал
  • Инженерчлэлийн бүтээлч сэтгэлгээ

Twister нэмснээр бөмбөгний зам нэг хэвийн биш, илүү хөдөлгөөнтэй, илүү сонирхолтой болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл